Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 11 дүгээр сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 11 дүгээр сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Туул, Бугант голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 14 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 283.8-326.2 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 245.8-275.0 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас Орхон-Орхон хяналт-шинжилгээний цэгээс авсан усны сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.033 мгN/л буюу ХА-аас 1.65 дахин, Орхон-Шаамар хяналт-шинжилгээний цэгээс авсан усны сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.025 мгN/л буюу ХА-аас 1.25 дахин давсан байна.
Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 198.8-241.0 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас давсан үзүүлэлт илрээгүй байна.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 103.5-120.9 мг/л-т хэлбэлзэж, Ерөө-Бугант хяналт-шинжилгээний цэгээс авсан усны сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.030 мгN/л буюу ХА-аас 1.50 дахин давсан байлаа.
Туул гол, Туул голын Орхонтуул хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 252.7 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байлаа.
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 121.4 мг/л, ХА-аас нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.023 мгN/л буюу ХА-аас 1.15 дахин давсан байна.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
2.1 |
0.12 |
0.004 |
0.010 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
12.14 |
2.7 |
1.5 |
0.20 |
0.005 |
0.013 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
9.55 |
2.5 |
1.0 |
0.09 |
0.004 |
0.004 |
4 |
Орхон-Орхон |
- |
- |
2.2 |
0.24 |
0.033 |
0.035 |
5 |
Орхон – Шаамар |
9.99 |
2.8 |
0.9 |
0.06 |
0.025 |
0.035 |
6 |
Орхон – Сүхбаатар |
9.62 |
2.4 |
1.2 |
0.21 |
0.012 |
0.018 |
7 |
Хараа-Баруунхараа |
- |
- |
1.3 |
0.06 |
0.001 |
0.017 |
8 |
Ерөө-Бугант |
- |
- |
4.0 |
0.19 |
0.030 |
0.007 |
9 |
Ерөө-Ерөө |
- |
- |
0.6 |
0.18 |
0.016 |
0.046 |
10 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
1.5 |
0.21 |
0.006 |
0.008 |
11 |
Туул-Орхонтуул |
- |
- |
0.9 |
0.03 |
0.001 |
0.002 |
12 |
Хараа-Зүүнхараа /дээд/ |
|
|
2.5 |
0.00 |
0.004 |
0.015 |
13 |
Хараа-Зүүнхараа /доод/ |
|
|
0.7 |
0.00 |
0.007 |
0.026 |
14 |
Бугант-Бугант |
|
|
4.4 |
0.32 |
0.023 |
0.043 |
|
MNS 4586:98 |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2022 оны 11 дүгээр сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ цэнгэг ус” ОНӨААТҮГ-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 68.89%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2022 оны 11 дүгээр сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
PH |
Ж/Б |
Өнгө |
XXX |
БХХ5 |
ПИЧ |
SO4 |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар, % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
50 |
20 |
10 |
|
0.100 |
15 |
|
||
Сэлэнгэ цэнгэг ус” ОНӨААТҮГ ЦБ |
Орох |
7.60 |
237.0 |
69.51 |
611.5 |
166.0 |
34.0 |
68.89 |
|||||
Гарах |
7.91 |
38.8 |
17.84 |
470.4 |
51.2 |
4.4 |
47.2 |
2.525 |
17.47 |
0.508 |
4.78 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Эхний 11 сарын байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Хүдэр, Бургалтай голууд цэвэр Бугант, Туул голууд бага бохирдолтой байлаа.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 68.89 % ба цэвэршүүлээд гарч байгаа бөгөөд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч MNS 4943:2015 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс ХХХ- 470.4 мг/л буюу ХА-аас 9.40 дахин, БХХ5 – 51.2 мгО/л буюу 2.56 дахин, Нийт азотийн агууламж -22.76 мг/л буюу 1.52 дахин давсан байна.
Агаарын шинжилгээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 11-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.004 мг/м3, хамгийн их нь 0.014 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.026 мг/м3, хамгийн их нь 0.079 мг/м3, нийт тоосны дундаж агууламж 0.089 мг/м3, хамгийн их нь 0.407 мг/м3 PM10 тоосонцорын дундаж агууламж 0.066 мг/м3, хамгийн их нь 0.167 мг/м3 PM2.5 тоосонцорын дундаж агууламж 0.052 мг/м3, хамгийн их нь 0.130 мг/м3 байлаа. Энэ сард PM10 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 1-нд 1.13 дахин, 08-нд 1.02 дахин, 13-нд 1.27 дахин 14-нд 1.67 дахин 30-нд 1.05 дахин PM2.5 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 1-нд 1.82 дахин, 2-нд 1.20 дахин, 8-нд 1.74 дахин 11-нд 1.52 дахин д12-нд 1.60 дахин 13-нд 2.00 дахин 14-нд 2.60 дахин 21-нд 1.46 дахин 22-нд 1.48 дахин 23-нд 1.42 дахин 30-нд 1.50 дахин давсан бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ба нийт 63 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.031 мг/м3, хамгийн их агууламж 0.060 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.004 мг/м3, хамгийн их агууламж 0.016 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.085 мг/м3, хамгийн их нь 0.170 мг/м3 PM2.5 тоосонцорын дундаж агууламж 0.070 мг/м3, хамгийн их нь 0.144 мг/м3 байлаа.байлаа. Энэ сард PM10 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 12-нд 1.05 дахин, 16-нд 1.30 дахин, 20-23-нд 1.02-1.70 дахин 30-нд 1.39 дахин давсан. PM2.5 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 1, 10, 18, 26-ны өдрүүдээс бусад өдрүүдэд 1.08-2.88 дахин давсан байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын Ус, агаар хариуцсан инженер: М.Өнөржаргал